ИЛИ РАН Институт лингвистических исследований РАН
на главную конференции отделы материалы ссылки
диссертационный
совет
образование personalia публикации журналы
научные проекты библиотека история библиография вакансии
in english
Монгол хэл дээр
用中文

выбор кодировки:
koi8-r
utf-8

новости

 архив новостей>>
 

 
Өвөр Монголын Их Сургууль
Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн Хэлшинжлэлийн судалгааны хүрээлэн
Б.Б. Городовиковын нэрэмжит Бүгд Найрамдах Халимаг Улсын Их Сургууль
Буриад Улсын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль

Хурлын удирдамж

Эрхэм хүндэт монголч эрдэмтэн, судлаач та бүхнийг

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанхад хотноо 2018 оны 7 дугаар сарын 29-өөс 8 дугаар сарын 1-ний хооронд болох Монгол хэлшинжлэлийн Олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хурал(ML 2018)-д оролцохыг урья. Тус хурлын гол сэдэв нь «Монгол хэлнүүдийн стандартчилал, нормчлол, мэдээлэлжүүлэлт, олон улсын нийтлэг хандлага» болно. Хурлыг Өвөр Монголын Их Сургууль (Хөх хот) болон ОХУ-ын ШУА-ийн Хэлшинжлэлийн судалгааны хүрээлэн (Санкт-Петербург) зохион байгуулж, дэмжигч байгууллагаар Халимаг Улсын Их Сургууль (Элстэй), Буриад Улсын Их Сургууль (Улаан-Үд), Монгол Улсын Их Сургууль (Улаанбаатар) хамтран оролцож байна.

Уг хурал ньмонгол хэлшинжлэлийн олон янзын салбар, ялангуяа монгол хэлнүүдэд бүснутгийн аялгуу, хэлнүүдийн хэм хэмжээ хийгээд олон улсын нийтлэг нэгж үүсэх тухай асуудлууд, мөн тэдгээрийг судлахад орчин үеийн мэдээллийн технологийг хэрхэн ашиглахыг хөндөн хэлэлцэж, харилцан санаа оноо, судалгааны арга, туршлагаа солилцох өргөн цар хүрээтэй чуулга уулзалт болох юм.

ML 2018 хурал нь 2013 оны 10 дугаар сард Санкт-Петербург хотноо зохион байгуулсан «Монгол хэл: түүх ба орчин үе» сэдэвт Монгол хэлшинжлэлийн ОУЭШ-ний анхдугаар хурал (Зохион байгуулагч: ОХУ-ын ШУА-ийн Хэлшинжлэлийн судалгааны хүрээлэн) болон 2016 оны 5 дугаар сард Элстэй хотноо зохион байгуулсан «Монгол хэл ба монгол туургатны бичгийн соёл» сэдэвт Монгол хэлшинжлэлийн ОУЭШ-ний хоёрдугаар хурлаар (Зохион байгуулагч: Халимаг Улсын Их Сургууль ба ОХУ-ын ШУА-ийн Хэлшинжлэлийн судалгааны хүрээлэн) бүрэн шийдээгүй асуудлуудыг мөн үргэлжлүүлэн хэлэлцэх болно.

Хурлаар хэлэлцэх асуудлын чиглэл

  1. Монгол хэлнүүдийн түүхэнд бүс нутгийн аялгууны хэв маяг болон журамласан хувилбарууд бий болсон нь.
  2. Монголын утга зохиолын хэл бүрэлдэн тогтсон хийгээд хөгжсөн төлөв.
  3. Монгол хэл, аялгуунуудын түүхэн үечлэл ба үечлэх асуудалд.
  4. Хэлнүүдийн харилцаа холбоо хийгээд тэдгээрийн монгол хэлнүүдийн үгийн сан болон хэлзүйд олон улсын нийтлэг нэгж бий болоход нөлөөлсөн байдал.
  5. Монгол хэлнүүдийн өөр хоорондоо харилцан нөлөөлөх ерөнхий зүй тогтол ба учир шалтгаан.
  6. Монгол хэл судлалд орчин үеийн мэдээллийн технологийн үүрэг.
  7. Монгол хэлнүүдийн фонемын болон хэл зүйн тогтолцоог түүхэн харьцуулсан хийгээд хэв шинжийн судалгаагаар тодруулах нь.
  8. Орчин үеийн монгол хэл шинжлэлийн тулгамдсан асуудлууд.
  9. Монгол хэлнүүдийн үгийн сан болон гарал зүйг судлах арга ба зарчим.

Дээрх жагсаалтад зөвхөн тус хурлын сэдвийн хүрээнд хамрагдаж болохуйц ойролцоо асуудлыг санал болгож, дэвшүүлсэн төдий учир үүнийг эцсийн, эсвэл хатуу тогтсон гэж үзэх хэрэггүй юм.

Хурлын албан ёсны хэл: орос, англи, монгол.

Хурлыг зохион байгуулах хороо нь судлаачдын ирүүлсэн мэдүүлгээс сонгох эрхтэй. Мэдүүлэг нь батлагдсан тохиолдолд тухайн судлаачид албан ёсны урилгыг илгээх болно. Хурлын үеэр гарах байр болон хоолны зардал, соёлын хөтөлбөрийг зохион байгуулагч тал бүрэн хариуцна. Харин замын зардлыг шийдэх боломжгүйг анхаарна уу.

Хуралд оролцохын тулдмэдүүлгээ хавсралтад өгөгдсөн маягтын дагуу бөглөн 2018 оны 2 сарын 1-нээс өмнө илгээсэн байх хэрэгтэй. Ингэхдээ 1 хуудсаас ихгүй хэмжээтэй өөрийн товч намтрыг (CV) мэдүүлэгтээ заавал хавсаргасан байхыг хүсье. Хурлын дараа хуралд оролцогчдын илтгэлийг эмхтгэн хэвлүүлэхээр төлөвлөж байна.Таны илтгэл хурлын хөтөлбөрт багтсан тухай мэдээллийг 2018 оны 2 сарын 15-ны дотор таны цахим хаягруу «Хурлын удирдамж №2»-ыг явуулж мэдэгдэх болно.

Та мэдүүлэг болон товч намтраа (CV) imuml2018@126.com гэсэн цахим шуудангийн хаягруу (агуулга: «Бага хурлын зохион байгуулах хороо») илгээнэ үү.

Ижил төстэй сэдвээр судалгаа хийдэг болон тус эрдэм шинжилгээний хуралд оролцох сонирхолтой хамтран ажиллагч нартаа энэхүү хурлын талаар мэдээлэхийг та бүхнээс ташрамд хүсье.

Хавсралт

«Монгол хэлнүүдийн стандартчилал, нормчлол, мэдээлэлжүүлэлт, олон улсын нийтлэг хандлага» сэдэвт монгол хэлшинжлэлийн Олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хуралд оролцох мэдүүлэг

  1. Ургийн овог
  2. Нэр
  3. Овог
  4. Албан байгууллагын нэр
  5. Албан тушаал
  6. Эрдмийн зэрэг
  7. Эрдмийн цол
  8. Холбоо барих утас
  9. e-mail
  10. Илтгэлийн товч орос, англи, эсвэл монгол хэлээр (200 үгээс ихгүй).Энэ нь илтгэл сонгоход хэрэгтэй болно.
  11. Шаардлагатай техник хэрэгсэл

Жич

  1. Хамтран илгэл тавих тохиолдолд мэдүүлгийн маягтыг оролцогч тус бүр бөглөсөн байх.
  2. Өгүүлэлд тавигдах шаардлагыг хоёр дахь удаагийн захидлаар, ингэхдээ зөвхөн хурлын хөтөлбөрт хамрагдсан хүмүүст илгээж мэдэгдэх болно.
PDF
 
    ©2002-2017 ИЛИ РАН;
199053, Санкт-Петербург, Тучков пер., 9, (812) 328-16-12